Sunday, May 31, 2009

Блогийн гашуудал

Дэнвэр, Кливлэнд багууд бүсийн финалаас гарч чадаагүйтэй холбоотой блогийн гашуудал зарлав.

Энэ хоёр баг хоёулаа 6 дахь тоглолт дээрээ хожигдсон боловч хоёр өөр сэтгэл санааны байдалтай байна.

ЛэБрон Орландогоос явахдаа юу ч дуугараагүй нь Кливлэндийн багийн удирдлага, гишүүд, дасгалжуулагчдад том дохио болж байна. Кливлэнд дүнсийж байна. ЛэБронд энэ зун л Скоттий Пиппэнийг нь олж өгөхгүй бол ЛэБрон 2010 онд өөр аварга болгоё гэсэн багууд руу явах боломж улам ихэснэ гэсэн үг.

Харин Мэлогийн хувьд тун өөдрөг бодолтой байна. Мэло багаа энэ хэвээр нь хадгалбал аваргын цом ойрхон байна гэж хэлжээ. Дэнвэрийн хувьд гол 5 тоглогч нь гэрээ дуусаагүй бөгөөд гэрээ нь дуусч байгаа Крис Андэрсэн, Дантэй Жөүнс, Энтони Картэр нарын тухайд буцаж ирмээр байгаагаа мэдэгдсэн. Дэнвэр юуны өмнө Крис Андэрсэнийг цаашид авч үлдэх сонирхолтой байгаа ажээ. Дантэй Жөүнс ч гэсэн Ди-Лигээс гарч ирсэн гэхэд гараанд гайгүй сайн тоглож, өрсөлдөгч багийнхаа тоглогчдыг нэлээд сайн зовоож чадсан. Тэхээр Дантэй ч гэсэн Дэнвэрт хэрэгтэй байгаа юм.

Энэ зун ч Дэнвэр, Кливлэндийн хөгжөөн дэмжигчдэд урт зун болох нь дээ. Жаахан гунигтай.

1 comment:

baterdene said...

Дараа жилийн плэйофф ч хол байна даа хол байна. Мо виллиамс улирлын тоглолтонд тоглож байсан шиг ээ Жэймст тус болж чадаагүй л дээ. Орландогийн нуруулаг нөхдүүдэд дээрэлхүүлээд байх шиг байсан. Орландо эвгүй тоглолттой юм байна лээ. 3 аас бөмбөгдчихдөг, эсвэл доошоо өгөөд Ховард нь наадаад хаячихдаг юм байна лээ. Лэйкерс Денвер хоёр бол эхнээсээ л тодорхой байсан үр дүн ш дээ.