Showing posts with label Яо. Show all posts
Showing posts with label Яо. Show all posts

Tuesday, May 5, 2009

Лэйкэрс амиа чангаалгав

Миний таамналдаа өгүүлсэнчлэн Яо Минь, Луйс Скола хоёр Лэйкэрсийн амийг чангаав. Байнум тоглолтдоо эргэж орохгүй бол Лэйкэрс өөрсдөө харин мултрах хандлагатай болж байна. Зөвхөн дээрх хоёрын онооны нийлбэр (38) Лэйкэрсийн гарааны фронткоортын тоглогчдын нийлбэр онооноос (34) илүү байна. Артэст, Брүүкс хоёр ч гэсэн үүргээ сайн гүйцэтгэжээ. Тэр хоёрын онооны нийлбэр (40) Коби, Фишэр хоёрынхтой тэнцэв.

Лэйкэрсийн нөөц тоглогчид ч гэсэн илүүрхэж гавьсангүй, бараг л тэнцүү тоглолт үзүүллээ.

Хьюстон энэ тоглолтод эхнээсээ дуусан дуустал бараг бариулсангүй тоглолоо. Энэ эрчээрээ ноднингийн бүсийн аваргыг плэйоффоос мулталж магадгүй оргиод явчихлаа.

Thursday, November 13, 2008

Лэйкерс аймаар байнааа...

Лэйкерс нээрээ аймаар байнаа. Шинээр тодорч эхэлсэн Хьюстон, Нью-Орлеанз хоёрыг юм болгосонгүй ээ. Дээр нь Далласаар хачир хийгээд хуссан. Вээстийн багууд финаалд л үлдье гэж бодож байвал заавал Лэйкерсийг л дарах хэрэгтэй болох нь дээ.

Хьюстонтой тоглоход Байнум Яотой тулаад жаахан завгүй, үзүүлэлт муутай дууссан боловч Газоол нэг хоёр элэгдүүлэнгүүтээ уур нь хүрээд 20-15-даг байна ш дээ. Кооби ч гэсэн Рон Артестын хүчний тоглолтын эсрэг хүчтэй гэдгээ харуулан гайхалтай тоглолт үзүүлсэн нь багийнхныхаа урмыг хөгжөөв.

Даллас ч юм болоогүй, тэр тухай яриад амны гарз.

Харин Хорнетсыг Байнум дээрэлхсэн байналээ. Үзүүлэлтийг нь хараарай. Хэдгэнүүдийн Чэндлер Байнумд юм болохгүй нь тодорхой боллоо.

Харин Ийстэд Бостон мөн л эвгүй байна шүү. Тэд нэг ч хожигдолгүй явсан Атлантагийн залуучуудад айхтар сургамж өглөө. Бостоныхон Пийрсээ супермэн гээд байдаг болчихож нээрээ. Уг нь ч Пол үнэхээр супермэн шиг тоглож, 0.5 секунд дутуу байхад хожлын бөмбөг хийсэн л дээ.

Нээрээ Оден багтаа эргэж ирсэн гэнээ. Майамитай тоглосон тоглолтод мань хүн гарсан. Гэхдээ энэ тоглолтын од нь нөгөө Испанийн од Рүүди Фернандес болжээ. Ямар ч байсан Портлэндчүүд Одендоо гоё сүүрприз барив.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь Хьюстон, Феникс хоёрын тоглолт болжээ. Зодоон цохионтой тоглолтуудад дуртайг хэлэх үү энэ тоглолтын бичлэгийг нь ч болтугай нэг үзнээ сүүлд. Рафер Алстон, Мэтт Барнесийн эхлүүлсэн зодоонд Стийв Нэш дундуур нь ортол МакГрэйди цохиод авчээ. Харин МакГрэйдиг Шаак шалан дээр хэвтүүлсэн сурагтай. Алстон, Барнес хоёр хөөгдөж, гурван супер од маань харин нэг нэг техник авчээ. Торгуулийг нь Яо шидсэн чинь долирдсон болтой.

За өнөөдөртөө НБА хуучаа ингээд өндөрлье.

Friday, October 31, 2008

Шинэ сезон шинэ эрч хүч

Шинэ сезон эхэллээ. Энэ үнэхээр сонирхолтой сезон болох төлөвтэй байгаа шүү. Зуны наймаанууд багуудад маш их хөдөлгөөн оруулсан. За эхнээс нь дурдаад дурдаад явчихнаа.

1. Лэйкерсийн Байнум эдгэрсэн. Лэйкерс эхний 2 тоглолтоо төвөггүй бөгөөд тасархай давжээ. Кооби, Байнум, Газоол, Фийшер, Оодом, за тэгээд Арийза, бас өнөө жижиг чинь хэн билээ? яаая Лэйкерс энэ жил үнэхээр тасархай багтай байнаа. Дахиад нэг том гэмтэл гарахгүй л бол цом баталгаатай. Нээрээ Байнум гэрээгээ сунгасан. 4 жилээр, 58 саяын гэрээ хийвээ. Дараа жилээс арав гаран сая доллар аваад эхэлнэ гэсэн үг. Байнум, Коби хоёр Лэйкерстээ байхад ч дараачийн хэдэн жил арчаад өгөх байлгүй дээ.
2. Портлэндийн Грег Оден эдгэрсэн. Гэвч харамсалтай нь сезон эхлэнгүүт Лэйкерстэй тоглож байхдаа шөрмөсөө сунгаад одоо доод тал нь 2 долоо хоног байхгүй. Үнэхээр харамсалтай.
3. Хьюстон Роныг авсан нь эхний хоёр тоглолтод үнээр их тус болжийнаа. Сүүлийн тоглолтод Яо-г Мавриксийн нэг нь тохойдсон чинь Рон шууд дундуур нь ороод техник авсан гэнээ. Яо, Роны үерхэл бат байх болтугай. Тэгвэл Хьюстон энэ жил Вээстийн финалд магадгүй шүү.
4. Клийвленд уг нь Мо Виллиамс гээд дажгүй буу авсаан. Яахвээ зайлуул. ЛеБроныг тогтоох гэж байдгаа барж байна даа. Клийвленд. Сүүлийн тоглолтод (өнөөдрийн) Клийвлендчүүд ЛеБронгүйгээр хожсон байна лээ. Болжийн ш дээ уул нь. Ингээд байвал өөр хэрэг шүү. (гэхдээ эхний өдөр Бостондоо нухуулсан байна лээ.) Бостонг л давчихвал уг нь аваргын цом ойрхон байна даа ойрхон байна. Клийвленд жаахан махийхгүй бол 2010 онд ЛеБроныг алдаж магад. Цаана чинь Нью-Йорк Никс бэлдээд л сууж байна. Бас Лэйкерс ч авч магадгүй цуу явжийн.
5. Нью-Йорк Никс Исайах Томасыг явуулж, Майк д'Антониг авсан нь аз уу эз үү. Гэхдээ хөгшин бурхи Волш зүгээр ч нэг Майкийг дасгалжуулагчаар сонгоогүй байхаа. Сезоноо их л өвөрмөц эхэлж байна лээ дээ. Старбури, Карри билүү Көрри гэдэг хоёр нөхрийг бенчэлж (нөөцөнд суулгаж) эхэлсэн нь өнгөрсөн үеэсээ салах эхний оролдлого болж, Нью-Йоркийн фэнүүдийн магнайг тэнийлгэв. 2010 он гэхэд Жэймсийг авах хэмжээний мөнгө гаргана гэжугаа.
6. За тэгээд Элтон Брэнд Филадельфи рүү явсан нь 76-чуудыг улам л их даанкжуулж байна. Бостонд л улам хэцүү болж дээ.

За өнөөдөр буу халахаа ингээд зогсооё. Дараа үргэлжлүүлнээ. Stay tuned гэдэг билүү. Манайхаар сувгаа бүү солиорой.