Saturday, November 22, 2008

Нью-Йоркын хоёр гол оноочин явлаа

Никсийн хоёр гол оноочин Зак Рэндольф, Жамаал Кроофорд нар нөгөө эргийн багуудад тоглох нь тодорхой боллоо. Өнөөдөр Закыг Марди Коллинзын хамт Лос Анжелес Клипперсийн Каттино Мобли, Тим Томас хоёроор, Жамаалыг Гөүлдэн Стэйт Ворриорзын Ал Харрингтоноор тус тус тулжээ. Донний Волш фэнүүддээ мэдэгдэл хийжээ. 2010 он бидний гол зорилго гэсэн байна. Зак, Жамаал хоёр болохоор 2010 оноос цааш үргэлжлэх гэрээтэй байсан бол оронд нь авч байгаа тоглогчдын хэн нь ч 2010 оноос цааш гэрээгүй буюу чөлөөт агент болох юм байна. (Түүнээс гадна Тим Томас Майк Д Антонийн дор Феникст сайн тоглож байсан.)

Тэхээр Донний ахын Жэймсийг авах мөрөөдөл нэг шатаар ахилаа гэсэн үг. Ямар ч байсан 2010 он гэхэд цалингийн цэсээ багасгах боломжтой болжээ.

Энэ улиралд хоёр гол оноочноо явуулсан Никс мөн л лигийн баян ходоод болох нь ээ. Ингэснээр лигдээ бас нэгэн амжилт үзүүлж байгаа гэсэн шүү. Найм дараалж сүүл барьсан анхны баг болох юмдагуудаа.

Friday, November 14, 2008

Кавальерс 6 дараалж ялав

Кливленд Кавальерс өнөөдөр Денверийг хожсоноор зургаа дараалж яллаа. Энэ жил Кливленд харин юм дуулгахийн биш байгаа? Жил бүр л Кливлендийг яах бол яах бол гэсээр байгаад залхах дөхжийншүү.

Эхний хагастаа хоёр баг хамгаалалт бараг хийлгүй, баахан харилцан шидэлцэж тоглосон гэнэ. Урьд тоглолтондоо 50 хувь хүрээгүй шидэлт үзүүлж байсан Кливленд хамгаалалт муутай Денверийн эсрэг 57 хувьтай шидсэн байна.

Тоглолтын шүүлт голдуу л талбайн эзний талд шүүгддэг заншил ёсоор Кенион Мартинд хоёр удаа техник өгөөд талбайгаас хөөсөн чинь мань хөөрүү гар шүүгчийг нь барьж авсан алахаар дайрчээ. Шүүгчийн аз болоход тоглогчдынхоо төлөө огт хөдөлдөггүй, Фил Жэксоныг худлаа дуурайгч Жорж Карл дундуур нь орж шүүгчийн амийг аварсан нь тодорхой.

Уг нь гайгүй дасгалжуулагч байсан бол тоглогчтойгоо нийлж байгаад шүүгчийн эд бадыг хийчихээд талбайгаас хамтдаа хөөгдөх байсийн. Хаха. Худлаа худлаа. Тоглосийн шүү. Тэхдээ л Жорж Карл үнэн хөгийн дасгалжуулагчдаа.

Кливлендийн хувьд Мо Виллиамсыг авчирсан нь нүдээ олсон наймаа болсон болтой. Энэ тоглолтын сүүл рүү Жэймсийг амарч суух хооронд нь Денвер оноогоо 7 онооны зөрүүтэй болгон ойртуулахад нь мэргэн бууч Мо 5 оноо дараалан авч онооны зөрөөг улам холтгосон байна. Жэймс тэхэд нь босч ирээд Мо-д баяр хүргэж цээжээрээ мөргөлдцгөөсөн юм байхөө. Тэгж байж бэртээчих вий дээ. Жэймс тэгж байгаад мангар шүү.

За за ямар ч байсан миний хайртай Кливлендчүүд овоо шүү. Урагшаа морьтнуудаа. Урагшаа

Thursday, November 13, 2008

Лэйкерс аймаар байнааа...

Лэйкерс нээрээ аймаар байнаа. Шинээр тодорч эхэлсэн Хьюстон, Нью-Орлеанз хоёрыг юм болгосонгүй ээ. Дээр нь Далласаар хачир хийгээд хуссан. Вээстийн багууд финаалд л үлдье гэж бодож байвал заавал Лэйкерсийг л дарах хэрэгтэй болох нь дээ.

Хьюстонтой тоглоход Байнум Яотой тулаад жаахан завгүй, үзүүлэлт муутай дууссан боловч Газоол нэг хоёр элэгдүүлэнгүүтээ уур нь хүрээд 20-15-даг байна ш дээ. Кооби ч гэсэн Рон Артестын хүчний тоглолтын эсрэг хүчтэй гэдгээ харуулан гайхалтай тоглолт үзүүлсэн нь багийнхныхаа урмыг хөгжөөв.

Даллас ч юм болоогүй, тэр тухай яриад амны гарз.

Харин Хорнетсыг Байнум дээрэлхсэн байналээ. Үзүүлэлтийг нь хараарай. Хэдгэнүүдийн Чэндлер Байнумд юм болохгүй нь тодорхой боллоо.

Харин Ийстэд Бостон мөн л эвгүй байна шүү. Тэд нэг ч хожигдолгүй явсан Атлантагийн залуучуудад айхтар сургамж өглөө. Бостоныхон Пийрсээ супермэн гээд байдаг болчихож нээрээ. Уг нь ч Пол үнэхээр супермэн шиг тоглож, 0.5 секунд дутуу байхад хожлын бөмбөг хийсэн л дээ.

Нээрээ Оден багтаа эргэж ирсэн гэнээ. Майамитай тоглосон тоглолтод мань хүн гарсан. Гэхдээ энэ тоглолтын од нь нөгөө Испанийн од Рүүди Фернандес болжээ. Ямар ч байсан Портлэндчүүд Одендоо гоё сүүрприз барив.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь Хьюстон, Феникс хоёрын тоглолт болжээ. Зодоон цохионтой тоглолтуудад дуртайг хэлэх үү энэ тоглолтын бичлэгийг нь ч болтугай нэг үзнээ сүүлд. Рафер Алстон, Мэтт Барнесийн эхлүүлсэн зодоонд Стийв Нэш дундуур нь ортол МакГрэйди цохиод авчээ. Харин МакГрэйдиг Шаак шалан дээр хэвтүүлсэн сурагтай. Алстон, Барнес хоёр хөөгдөж, гурван супер од маань харин нэг нэг техник авчээ. Торгуулийг нь Яо шидсэн чинь долирдсон болтой.

За өнөөдөртөө НБА хуучаа ингээд өндөрлье.