Wednesday, May 20, 2009

ЛэБрон дахиад 4-0 дох уу?

Кливлэнд Кавальерс-Орландо Мэжик

1. Улирлын тоглолтуудад Орландо 2-1 харьцаатай давуу тоглолт үзүүлжээ. Гэхдээ өөр өөрсдийн талбай дээр хожицгоосон байна. Өөрөөр хэлбэл Кливлэнд өөрийнхөө талбай дээр нэг тоглохдоо Орландог хожсон бол Орландо мөн өөрийнхөө талбай дээр хоёр удаа хожжээ. Энэ тал дээр Орландо давуу гэж болно.

2. Холбон тоглогчийн хувьд Орландогийн гол холбон тоглогч Жамиэр Нэлсон гэмтэлтэй тоглохгүй байгаа бөгөөд оронд нь гараанд гарч буй Олстон тийм ч сайн тоглолт үзүүлэхгүй байгаа. Харин Кливлэндийн холбон тоглогч Мо Виллиамс багийнхаа амжилтын нэг гол хүчин зүйл болсоор ирсэн. Тэхээр Кливлэндийг давуу гэж тооцъё.

3. Shooting guard байрлал дээр Дэлонтэ Вэстийн эсрэг Коортний Лий. Энэ тал дээр аль аль нь нэг их илүү гарч шалихгүй. Тэхээр тэнцээ гэж тооцъё.

4. Довтлогчийн байрлал дээр хаан Жэймсийг гүйцэх хүн НБА даяар байхгүй. Түрэг залуу хаана нь ч хүрэхгүй. Кливлэнд

5. Завьжны довтлогч билүү power forward-ийн байрлалд Рашард Льюис Варэжаогийн эсрэг давамгайлсан тоглолт үзүүлэх магадлалтай. Орландо.

6. Төвийн тоглогчийн хувьд НБА-гийн шилдэг хамгаалан тоглогч Ховард, өөрөөсөө 3 инч өндөр Илгаускасын эсрэг тоглоно. Орландо.

7. Нөөц тоглогчдын хувьд Кливлэндэд хашир туршлагатай Биг Бэн, Шэрбяк, Саша Павлович, гурвын буу Бүүбий Гибсон бий. Илүүрхэх буйзаа. Кливлэнд

8. Кливлэндийн дасгалжуулагч Майк Браун багаа нэг удаа финалд, нэг удаа бүсийн финалд тоглуулж байсан хашир толгой. Нөгөө талын дасгалжуулагч нь Шаакын хэлснээр "пайникийн мастер" Стан Ван Гүнди шүү дээ. Кливлэнд

9. Шүүлт: НБА Коби-ЛэБроны тулааныг хүсч байх магадлалтай тул ЛэБронд илүү талтай хандаж магадгүй. Кливлэнд

10. Хөүмкоорт: Кливлэнд 1-р гарсан тул ойлгомжтой.

Ингээд арван үзүүлэлтээр дүгнэхэд 6-3-1-р Кливлэнд илт илүү байна. Миний эцсийн таамаг Кливлэнд 4-1 харьцаатай хожих болов уу гэж бодож байна.

2 comments:

baterdene said...

Клийвлэнд өнөөдөр хожигдчихжээ. Статистик харвал цувралын эхний тоглолтдоо хожсон баг нь цувралд ялалт байгуулах магадлал нь 79 хувь байдаг юм байна. Ямар ч байсан түүх Орландогийн талд эргэлээ.

Юу болохыг харж л байя.

Харин Денвер Лэйкерсийн хувьд бол Лэйкерс хожно гэдэгт би бат итгэлтэй байгаа шүү.

Witness said...

Let's see. Дэнвэр хоёрдахь тоглолтдоо өөрчлөлт хийж чадах уу үгүй юү гэдгийг харъя. Кливлэндийн хувьд өнөөдөр эхний хагастаа сайн тоглосон боловч 3 дугаар үеэс эхлээд хайнга муу тоглоод хожигдчихлоо. Гэхдээ алзахгүй байхаа.