Tuesday, May 5, 2009

Жэймс Лэброн ЭМ ВИ ПИ

Жэймс Лэброн MVP болох нь тодорхой боллоо. Өнөөдөр өөрийнхөө төгссөн ахлах сургууль дээр шагналаа гардан авах нь. 1978-79 онд Мөүзэс Мэлоун энэ шагналыг 24 нас 16 хоногтойдоо авснаас хойш MVP болсон хамгийн залуу тоглогч болох нь ээ. Жэймс одоо 24 нас 106 хоногтой.

Мөн Кливлэнд Кавальерс багаас энэхүү хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны тоглогч болж байна.

Энэ улиралд багаа 66 ялуулж, нэг тоглолтод дунджаар 28.4 оноо, 7.6 самбараас бөмбөг авалт, 7.2 оновчтой дамжуулалт хийсэн нь түүний Оскар Робэртсон шиг олон талын чадвартай тоглогч болохыг харуулж байна.

Плэйоффын эхний тоглолтод Дэтройтыг 4-0-дахад 32 оноо, 11.3 самбараас бөмбөг авалт, 7.5 оновчтой дамжуулалт хийсэн.

Кливлэнд урагшаа!

Sunday, May 3, 2009

Бүсийн шигшээд хэн хэн шалгарах вэ

Өрнөд бүсийн хагас шигшээд тэмцэлдэх багууд тодорсон, Дорнод бүсээс Майами-Атлантагаас бусад нь тодорсон өнөөдрийн байдлаар бүсийн шигшээд тодрох багийг шинжсэн таамаглалаа дэвшүүлье.

Өрнөд бүс

Өрнөд бүсээс Дэнвэр-Даллас, Лэйкэрс-Хьюстон хоорондоо тоглоно.

Дэнвэр Наггэтс-Даллас Маврикс

1. Дэнвэр улирлын тоглолтууддаа Далластай 4 тоглож 4 хожсон. Гэхдээ 3 удаа нь дөнгөж 2-3 оноогоор хожсон. Улирлын тоглолтын үзүүлэлтээр Дэнвэр давуу байна.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Чоонси Биллапсыг Жэйсон Киддтэй харьцуулахад арай л илүүрхэхээр байна. Үүнээс гадна Дантэй Жөүнс сүүлийн тоглолтуудад тоглолт нь эрс сэргэж ирснийг бас тооцох хэрэгтэй. Тэхээр энд Дэнвэр давуу талтай байна.

3. Урд талын тоглогчид буюу frontcourt-ийг нь харьцуулбал Нэнэ, Мэло, Кэнён Мартин нар Новицки, Жош Ховард, Дампер нарыг гаргаахгүй гэж тооцож байна. Тэхээр Дэнвэр мөн л давуу байна.

4. Дасгалжуулагчийн хувьд Жорж Карл Рик Карлайл нарын туршлага, чадвар бараг л тэнцүү гэхэд болно доо.

5. Сэлгээний тоглогчдыг нь харьцуулбал, Жэй. Р. Смит, Крис Андэрсэн хоёр энэ улиралд ямар тоглолт үзүүлж байгааг харсан буй заа. Энэ хоёр Далласын Тэрри, Бареа тэргүүтэй бээнчийг дагуулахгүй тоглоно гэж бодож байна. Энэ үзүүлэлтээр би Дэнвэрт оноо өгч байна.

6. Эцсийн бөгөөд чухал хүчин зүйл бол хөүмкоорт буюу талбай дээрээ илүү тоглох эрх. Үүгээрээ хоёроор гарсан Дэнвэр мэдээж илүү.

Энэ бүгдээс үзэхэд Дэнвэр 5 тоглолтоор Далласыг ялах магадлалтай. Denver in 5.

Лос-Анжэлэс Лэйкэрс-Хьюстон Рокэтс

1. Лэйкэрс улирлын тоглолтууддаа Хьюстонтой 4 тоглож 4 удаа илт давуу хожсон. Лэйкэрс.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал туршлагаар ч, чадвараар ч Лэйкэрс хамаагүй давуу. (Коби, Фишэр vs Рон Артэст, Аарон Брүүкс)

3. Харин урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд Хьюстонд НБА-гийн хамгийн өндөр чадварлаг төв Яо Минь, уран бөгөөд яс тоглолттой Луйс Скола нар байгааг мартаж болохгүй. Эдний эсрэг пайниканд орсон Байнум, зөөлөн тоглолттой По Газоол нар байна. Баттьер, Ариза хоёр дүндээ дүн тул дурдсангүй. Тэхээр энд л Хьюстон жаахан Лэйкэрсийн амийг чангаах байх даа.

4. Дасгалжуулагчийн хувьд Фил Жэксон, Рик Адэлман нар олон жил Өрнөд бүсэд хоорондоо тулгарч байсан хоёр. Хоёулаа хашир туршлагатай. Гэхдээ Филийн хуруунд хэдэн бөгж байдаг билээ дээ. Энэ тал дээр Лэйкэрс илүү.

5. Сэлгээний тоглогчдоор Лэйкэрс хамгийн хүчтэй багуудын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа. Хьюстоноос ганц хоёр л гайгүй сэлгээний тоглогч бий. Карл Ландри, Вэйфэр хоёр л юм даа. Бусад нь ч мэдэхгүй ээ. Харин Лэйкэрст Оодом, Фармар, машин хочит Вуяжич нар байгаа. Лэйкэрс илүү илүү.

6. Хөүмкоортоор нэгээр гарсан Лэйкэрс мэдээж илүү.

Ингээд Лэйкэрс 6 тоглолтоор л Хьюстонийг амралтанд нь явуулж дөнгөх байх. Lakers in 6.

Дорнод бүс

Бостон-Орландо хоёр тоглох нь тодорхой болсон. Харин Кавальерсийн хувьд Майами-Атлантагийн аль хожсонтой тоглоно.

Бостон Сэлтикс-Орландо Мэжик


1. Бостон улирлын тоглолтууддаа Орландотой 4 тоглож 2 хожиж, 2 хожигдсон. Сүүлийн хоёр тоглолтод Орландо хожсоныг харгалзвал Орландо арай илүү.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Рэй Аллэн, Ражон Рондо хоёр Коортний Лий, Алстон хоёроос илт давуу. Бостон илүү.

3. Харин урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд Орландод НБА-гийн хамгийн хүчирхэг төв, НБА-гийн оны хамгаалан тоглогч Дуайт Ховард, НБА-гийн хамгийн хашир туршлагатай довтлогчдын нэг Рашард Льюис, гурваас ч сайн шиддэг довтлогч Туркоглу нар байхад нөгөө талын цөм болсон тоглогч Гарнэтт гэмтэлтэй учир тоглохгүй, Пол Пийрс, Пэркинс, Биг Бэби нар л гараанд гарна. Энэ талаар Орландо илүүрхэнэ гэж тооцож байна.

4. Дасгалжуулагчийн хувьд Док Ривэрс Стан Ван Гундиг бодвол аварга болж үзсэн. Стан Ван Гундигийн дасгалжуулсан баг эсрэгээр плэйоффод ерөөсөө олигтой явж өгдөггүй. Док Ривэрсэд оноо өгнөө.

5. Сэлгээний тоглогчдоор Бостон туршлагатай "хөлсний цэргүүд" олноор (Ээдди Хауз, Стивэн Марбөри г.м.) авсан тул Орландогоос илүү гарна.

6. Хөүмкоортоор хоёроор гарсан Бостон, гурваар гарсан Орландогоос илүү.

Энэ үзүүлэлтүүдийг харвал Бостон 4-2-оор илүү байгаа ч гэсэн, би Чикаготой 7 тоглохдоо 7 нэмэлт цаг сунгаж үхтлээ тамирдсан, Гарнэттээ алдаж сүнсгүй болсон Бостон 7 тоглолтын дараа хожигдоно гэж тооцоолж байна. Orlando in 7.

Кливлэнд Кавальерс - ?


Одоохондоо нөгөө баг нь тодроогүй байна. Гэхдээ урьдчилан хоёр хувилбараар таамаглалаа хийе.

Кливлэнд-Майами

1. Кливлэнд улирлын тоглолтууддаа Майамитай 4 тоглож 3 хожиж, 1 хожигдсон. Кливлэнд мэдээж илүү.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Майамид супэрстар Дуэйн Вэйд байгаа ч, нөгөө тоглогч нь шинэков Чалмэрс юм. Харин Кливлэндэд оноочин Мо Виллиамс, дайчин зоригтой Вэст хоёр бий. Энэ тал дээр Майами жаахан илүүрхэнэ.

3. Урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд Кливлэндэд энэ гарагийн хамгийн хүчирхэг, хамгийн супер, хамгийн хамгийн тоглогч Жэймс Лэброн бий. Дээр нь Илгаускас хэмээх 7 фүүт 3 инч аварга цамхагийг нэмээд тооцвол Кливлэндийн фронткоорт Жэрмэйн О'Нийл, Хаслэм тэргүүтэй нөгөө талын фронткоортоос хамаагүй давуу.

4. Дасгалжуулагчийн хувьд ойлгомжтой. Рүүкий дасгалжуулагч Спөстрагийн эсрэг НБА-гийн финалд нэг удаа, бүсийн хагас шигшээд нэг удаа багаа тоглуулж байсан Майк Браун өрсөлдөнө. Кливлэнд илүү.

5. Сэлгээний тоглогчдын хувьд Кливлэндэд мөн туршлагатай тамирчид (Жөү Смит, Волли Шэрбяк, Саша Павлович) + гурвын буу Бүүбий хочит Жибсон бий. Харин Майамид Жамарио Мүүнийг эс тооцвол дан шинэковууд. Кливлэнд илүүрхэнэ.

6. Хөүмкоортоор нэгээр гарсан Кливлэнд мэдээж илүү.

Энэ үзүүлэлтүүдийг харвал Кливлэнд 5 тоглолтоор хожих болов уу. Cleveland in 5.

Кливлэнд-Атланта

1. Кливлэнд улирлын тоглолтууддаа Атлантай 4 тоглож мөн л 3 хожиж, 1 хожигдсон. Кливлэнд мэдээж илүү.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Атлантад онооны машин Жой Жонсон, хашир туршлагатай Майк Бибби хоёр байгаа тул Кливлэндийг арай илүүрхэж магадгүй.

3. Урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд дээрх Майамитай харьцуулсныг үз. Дээр нь Атлантагийн Смит арай л залуу байна, гэнэн байна. Харахгүй юу тэр Майамитай хийсэн 5 дахь тоглолт дээр (Атлантад болсон) хөлнийхөө завсраар дамжуулалт хийн даанк хийх гэж оролдсоныг нь. Үүнд нь эгдүүцсэн Майамичууд өөрийнхөө талбай дээр хэрхэн үнсгүй болтол нь бут ниргэснийг харсан биздээ. Үүндээ хашрахгүй мань Смит дахиад ийм даанкийг Майамитай хийх 7 дахь тоглолт дээр хийсэн ч болохгүй юмгүй гэж байсан. Ал Хорфордын биеийн байдал жаахан асуудалтай байгаа, Марвин Виллямс ч гэсэн бас л бараг л догонцож тоглож буй. За ингээд Кливлэнд илүү болох нь тодорхой байгаа биз.

4. Дасгалжуулагчийн хувьд ойлгомжтой. Плэйоффод дөнгөж хоёрдахь удаагаа багаа тоглуулж байгаа дасгалжуулагч Майк Вүүдсоныг нөгөө Майктай нь харьцуулахад шинэков болох нь тодорхой. Кливлэнд илүү.

5. Сэлгээний тоглогчдын хувьд Кливлэнд илүүрхэнэ. Атлантад нээрээ үзээд өгье ч гэсэн Морис Эвансаас өөр олигтой амьтан алгаа.

6. Хөүмкоортоор нэгээр гарсан Кливлэнд мэдээж илүү.

Энэ үзүүлэлтүүдийг харвал Кливлэнд мөн л 5 тоглолтоор хожих болов уу. Cleveland in 5.

Saturday, May 2, 2009

Стэрн арай дэндэж байнаа

Энэ жилийн плэйоффын хамгийн сонирхолтой тоглолт Бостон-Чикаго хоёрын дунд өрнөж байгаа гэхэд санал зөрөх хүн байхгүй бизээ. 6 тоглолтын 4 нь нэмэлт цагаар шийдэгдсэн гэхээр ямар өрсөлдөөнтэй болж байгаа нь ойлгомжтой. Хамгийн сүүлийн тоглолт гэхэд 3 нэмэлт цагаар шийдэгдлээ. НБА-гийн түүхэнд плэйоффын нэг цуврал тоглолтод хамгийн дээд тал нь 3 тоглолт нэмэлт цагаар шийдэгдэж байжээ.

Хэдий ийм сонирхолтой тоглолт өрнөж байгаа боловч, НБА болон тэдний шүүгчдийн шүүж байгаа байдал тоглолтыг гутааж байна. НБА, НБА ч гэж дээ Стэрн Бостонд хичнээн хайртайгаа харуулах гэж ядаж байнаа. Багуудаа ингэж алагчилж үзээд байвал НБА-гийн нэр л унахаас цаашгүй дээ.

Та нар хэрвээ энэ цуврал тоглолтыг үзэж байгаа бол Ражон Рондо хичнээн бохир тоглогч болон төлөвшиж байгааг төвөггүй ойлгох буй заа. Бостонд болсон тавдахь тоглолтод Рондо Көрк Хайнричийг дэгээдэж унагаад нүднийх нь дээр байх оёдлыг задлаад зогсохгүй, сүүлийн мөчид Брэд Миллэрийг толгой руу нь дэлсээд авахад нь зүгээр л алдаа өгч байгаа юм даа. Бөмбөгөнөөс тээр хол гар нь очоод л Брэдийн шанаа руу хусахыг НБА-гийн бүх үзэгч сохор л биш бол харсаан. Харин НБА-гийн шүүгчдийн хувьд Бостоны өмсгөлтэй хүн харахаараа нүд нь түр зуур сохордог бололтой.

Гурван нэмэлт цагаар шийдэгдсэн зургаадахь тоглолт түүхэнд бичигдэхээр тоглолт болж дууссан. Харин энэ тоглолтын нэг гол баатар нь мөнөөх л Рондо байв. Мань эр аанай л Көрк Хайнричийг гараас нь угз татан оноо тэмдэглэгчийн ширээ рүү түлхэж унагалаа. Ингэхэд нь өт ч гэсэн биенд нь хүрэхээр арвалздаг юм болохоор Көрк эргээд дайрахад нь бас тохойдох гэж үздэг байна ш дээ. Энэ тулааны эцэст мэдээж Рондо шүүгчдийн ивээлээр дөнгөж санаатай алдаа авсан бол Көрк техник алдаа авсан. Уг нь бол Рондогийн хийсэн үйлдэл 2-р зэргийн санаатай алдаанд тооцогдож, шууд тоглолтоос хөөгдөж, дараачийн тоглолтыг өнжих ёстой болох байсан юм.

Гэвч НБА бол НБА, НБА лаавз Бостон.

НБА яахав худал үнэн тоглолтыг хянана гэсээн. Тэгээд өнөөдөр юу гэж зарласан гээч. Рондод нэмэлт шийтгэл оноохгүй гэжээ. Рондо яаж ч авирласан Стэрний хайртай гөлчгий хэвээр үлдмой.

Сүүлийн жилүүдэд НБА-гийн энэ мэт алагчилсан шүүлт плэйоффыг ихэд гутаах болсон. Жишээ гэвэл Спөрс-Фөниксийн тоглолтыг шүүсэн шүүлт байна. Хоори гэж нэр нь хүртэл хорлогчин нөхөр Нэшийг мөн л ширээ рүү түлхэж унагахад Стүдэмайэр ухасхийн босч ирээд нэг тоглолт өнжсөн бол Хоори нь хоёр тоглолт өнжсөөн. Энэ тоглолтын үеэр өөр бас нэг хэрэг явдал дэгдэхэд нөгөө талаас босч ирсэн Даанкэн энэ тэр болохоор зүгээр өнгөрснийг санаж байгаа биз дээ.

Майамийг бас дэмждэг ч гэсэн бас 2006 оны Даллас-Майамийн финалын тоглолтыг ч дурдахгүй өнгөрвөл шударга биш хэрэг болно. Энэ тоглолтод шүүгч нар илэрхий Майамийн талд шүүж байсныг та нар мартаагүй гэж найдна.

Стэрн арай дэндэж байна шүү. Үнэхээр дэндэж байна.

Tuesday, March 31, 2009

Миний таамнал буюу зөгнөл (мөрөөдөл?)

Плэйофф ч дөхөж байна. Өрнөд конференцийн нанчилдаан ч улам ширүүсч байна.
Энэ жил хэн аварга болох бол? НБА-г үзэгч хэн бүхний сэтгэл дотор нэг баг байгаа биз.
Эдний нэг нь болохын хувьд өөрийн таамналаа (мөрөөдлөө?) хуваалцъя даа.

Зиаг эхлээд Дорнодоос эхэлсэн нь дээр байхаа. Бараг хэн хэн хэдээр гарах нь тодорхой болчих шахсан учраас таамнал дэвшүүлэхэд арай л дээр байна.

Нэгээр Кливлээнд баараагүй гарнаа. Кливлээндтэй өрсөлдөх баг нь харин хараахан тодорхой биш байна. Яг одоо бол Чикаго Буллзтай таарахаар байна. Гэхдээ Чикагогийн (одоогоор 36 хожиж, 39 хожигдсон) үлдсэн 7 тоглолтын 5 нь өөрийнхөө талбай дээр байгаа, дээр нь яваа Детройт Пистонзын (одоогоор 36 хожиж, 37 хожигдсон) хувьд талбай дээрээ 3, айлын талбай дээр 6 тоглох үлдсэн байгаа. Дээр нь Чикагогийн тоглох багууд дунд Детройтоос өөр плэйоффт орох баг байхгүй байхад Детройт Кливлэнд, Майами, тэгээд мэдээж Чикаготой таарна. Тэхээр 8-аар бараг Детройт л гарах болов уу даа. Кливлээндийн хувьд Чикаго ч байна уу, Детройт ч байна уу ёстой падлий байхгүй. Алийг нь ч байсан хөнгөхөөн 4-0-дох болов уу.

Хоёроор гарах багийн хувьд жаахан асуудал байгаа. Орландо, Бостоны аль нь ч гарж магадгүй. Орландо гарч ирсэн тохиолдолд Чикаготой таарвал хожих байх, харин Детройттой таарвал мэдэхгүй ээ, яаж ч мэднэ. Энэ улиралд Детройтын хүч миарчихаад байхад хүртэл эдлүүлээд л байна (Детройттой гурав таарч гурав хожигдсон).

Бостон хоёроор гарч ирвэл Чикаго, Детройтын аль нь ч байсан нухчих байх.

Гурваар гарах баг бас тодорхойгүй. Аль нь ч байсан гэсэн зургаагаар гарах нь бараг л тодорхой болсон Филаделфитэй тулах болов уу. Бостон байлаа гэхэд

Saturday, November 22, 2008

Нью-Йоркын хоёр гол оноочин явлаа

Никсийн хоёр гол оноочин Зак Рэндольф, Жамаал Кроофорд нар нөгөө эргийн багуудад тоглох нь тодорхой боллоо. Өнөөдөр Закыг Марди Коллинзын хамт Лос Анжелес Клипперсийн Каттино Мобли, Тим Томас хоёроор, Жамаалыг Гөүлдэн Стэйт Ворриорзын Ал Харрингтоноор тус тус тулжээ. Донний Волш фэнүүддээ мэдэгдэл хийжээ. 2010 он бидний гол зорилго гэсэн байна. Зак, Жамаал хоёр болохоор 2010 оноос цааш үргэлжлэх гэрээтэй байсан бол оронд нь авч байгаа тоглогчдын хэн нь ч 2010 оноос цааш гэрээгүй буюу чөлөөт агент болох юм байна. (Түүнээс гадна Тим Томас Майк Д Антонийн дор Феникст сайн тоглож байсан.)

Тэхээр Донний ахын Жэймсийг авах мөрөөдөл нэг шатаар ахилаа гэсэн үг. Ямар ч байсан 2010 он гэхэд цалингийн цэсээ багасгах боломжтой болжээ.

Энэ улиралд хоёр гол оноочноо явуулсан Никс мөн л лигийн баян ходоод болох нь ээ. Ингэснээр лигдээ бас нэгэн амжилт үзүүлж байгаа гэсэн шүү. Найм дараалж сүүл барьсан анхны баг болох юмдагуудаа.

Friday, November 14, 2008

Кавальерс 6 дараалж ялав

Кливленд Кавальерс өнөөдөр Денверийг хожсоноор зургаа дараалж яллаа. Энэ жил Кливленд харин юм дуулгахийн биш байгаа? Жил бүр л Кливлендийг яах бол яах бол гэсээр байгаад залхах дөхжийншүү.

Эхний хагастаа хоёр баг хамгаалалт бараг хийлгүй, баахан харилцан шидэлцэж тоглосон гэнэ. Урьд тоглолтондоо 50 хувь хүрээгүй шидэлт үзүүлж байсан Кливленд хамгаалалт муутай Денверийн эсрэг 57 хувьтай шидсэн байна.

Тоглолтын шүүлт голдуу л талбайн эзний талд шүүгддэг заншил ёсоор Кенион Мартинд хоёр удаа техник өгөөд талбайгаас хөөсөн чинь мань хөөрүү гар шүүгчийг нь барьж авсан алахаар дайрчээ. Шүүгчийн аз болоход тоглогчдынхоо төлөө огт хөдөлдөггүй, Фил Жэксоныг худлаа дуурайгч Жорж Карл дундуур нь орж шүүгчийн амийг аварсан нь тодорхой.

Уг нь гайгүй дасгалжуулагч байсан бол тоглогчтойгоо нийлж байгаад шүүгчийн эд бадыг хийчихээд талбайгаас хамтдаа хөөгдөх байсийн. Хаха. Худлаа худлаа. Тоглосийн шүү. Тэхдээ л Жорж Карл үнэн хөгийн дасгалжуулагчдаа.

Кливлендийн хувьд Мо Виллиамсыг авчирсан нь нүдээ олсон наймаа болсон болтой. Энэ тоглолтын сүүл рүү Жэймсийг амарч суух хооронд нь Денвер оноогоо 7 онооны зөрүүтэй болгон ойртуулахад нь мэргэн бууч Мо 5 оноо дараалан авч онооны зөрөөг улам холтгосон байна. Жэймс тэхэд нь босч ирээд Мо-д баяр хүргэж цээжээрээ мөргөлдцгөөсөн юм байхөө. Тэгж байж бэртээчих вий дээ. Жэймс тэгж байгаад мангар шүү.

За за ямар ч байсан миний хайртай Кливлендчүүд овоо шүү. Урагшаа морьтнуудаа. Урагшаа

Thursday, November 13, 2008

Лэйкерс аймаар байнааа...

Лэйкерс нээрээ аймаар байнаа. Шинээр тодорч эхэлсэн Хьюстон, Нью-Орлеанз хоёрыг юм болгосонгүй ээ. Дээр нь Далласаар хачир хийгээд хуссан. Вээстийн багууд финаалд л үлдье гэж бодож байвал заавал Лэйкерсийг л дарах хэрэгтэй болох нь дээ.

Хьюстонтой тоглоход Байнум Яотой тулаад жаахан завгүй, үзүүлэлт муутай дууссан боловч Газоол нэг хоёр элэгдүүлэнгүүтээ уур нь хүрээд 20-15-даг байна ш дээ. Кооби ч гэсэн Рон Артестын хүчний тоглолтын эсрэг хүчтэй гэдгээ харуулан гайхалтай тоглолт үзүүлсэн нь багийнхныхаа урмыг хөгжөөв.

Даллас ч юм болоогүй, тэр тухай яриад амны гарз.

Харин Хорнетсыг Байнум дээрэлхсэн байналээ. Үзүүлэлтийг нь хараарай. Хэдгэнүүдийн Чэндлер Байнумд юм болохгүй нь тодорхой боллоо.

Харин Ийстэд Бостон мөн л эвгүй байна шүү. Тэд нэг ч хожигдолгүй явсан Атлантагийн залуучуудад айхтар сургамж өглөө. Бостоныхон Пийрсээ супермэн гээд байдаг болчихож нээрээ. Уг нь ч Пол үнэхээр супермэн шиг тоглож, 0.5 секунд дутуу байхад хожлын бөмбөг хийсэн л дээ.

Нээрээ Оден багтаа эргэж ирсэн гэнээ. Майамитай тоглосон тоглолтод мань хүн гарсан. Гэхдээ энэ тоглолтын од нь нөгөө Испанийн од Рүүди Фернандес болжээ. Ямар ч байсан Портлэндчүүд Одендоо гоё сүүрприз барив.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь Хьюстон, Феникс хоёрын тоглолт болжээ. Зодоон цохионтой тоглолтуудад дуртайг хэлэх үү энэ тоглолтын бичлэгийг нь ч болтугай нэг үзнээ сүүлд. Рафер Алстон, Мэтт Барнесийн эхлүүлсэн зодоонд Стийв Нэш дундуур нь ортол МакГрэйди цохиод авчээ. Харин МакГрэйдиг Шаак шалан дээр хэвтүүлсэн сурагтай. Алстон, Барнес хоёр хөөгдөж, гурван супер од маань харин нэг нэг техник авчээ. Торгуулийг нь Яо шидсэн чинь долирдсон болтой.

За өнөөдөртөө НБА хуучаа ингээд өндөрлье.