

Гэсэн ч НБА-г оноогоор тэргүүлэгч Жэймс ямар ч байсан 32 оноо авч, сүүлийн минут хагасын хугацаанд 2 бөмбөг хийсэн нь Визардсыг бүрмөсөн бутниргэлээ.Визардс сүүлийн гурван жилийн турш Кливлендтэй плэйоффын эхний үед таарчихаад байгаа юм. Ноднин, уржнан хоёр Визардс хусуулаагүй юү тэгээд.
Жэймс өчнөөн төчнөөн монжуулснаа юман чинээ бодохгүй "Өө яахав. Хэд цохиулахад яахав дээ. Жэймс дээр алдаа гаргах нь зүгээр алдаанаас шаал өөр. Намайг бүүр шалчийлгах зорилготой алдаа хийдэг л дээ. Гэхдээ би юу гээд л тэдний бахыг хангахав дээ" гэж байгаамдаа.
Цааш нь “Би юм санаад байдаг хөгийн эр биш л дээ. Яахав хүн бүр намайг гэмтээх гэдэг. Миний эсрэг аль болох л айхтар алдаа хийдэг л дээ. Үүнийг нь би мэддэг. Гол нь би өөрийгөө л хамгаалах ёстой” гэсэн нь түүний үнэхээр плэйоффын хат суусан чанга эр болохыг нь харуулж байна.
Хоёрдахь тоглолт маргааш өглөө болно. Халуухан ч юм болно доо. Вашингтон Кливлендийн талбай дээр нэг хожиж авахгүй бол ноднин, уржнангийнх шиг л юм болох шинжтэйдэг шүү.
No comments:
Post a Comment