Friday, May 8, 2009

Кливлэнд аймаар байнаа....

Кливлэнд НБА-гийн түүхэнд плэйоффт 6 тоглолт дараалан 10-аас дээш оноогоор хожсон хоёрдахь баг боловоо. Өмнө нь 2004 онд Индиана тэгж байсан гэнээ. Үнэхээр хол давуу тоглолт үзүүлж байна. Атланта Кливлэндэд юу ч болохгүй нь бараг тодорхой болж байна.

Дээр нь өнөөдөр Эл Хорфорд нь байсангүй. Жой Жонсон өнөөдөр бас гэмтэл авчихав уу яав? Ерөөсөө өөдлөхгүй нь ээ энэ Атланта. Дахиад л sweep болох шинжтэй болоод явчихлаа. Хоёр багийг дараалан 4-0. Тэхдээ бүр дандаа 10-аас дээш оноогоор хожиж байх юм.

Энэ жил Кливлэндтэй өрсөлдчих баг алга уу? Таминь ээ. Эхний хагасын сүүлийн мөчид Жэймсийн 40 фүүтээс шидсэн гурвын шидэлтийг харсан л биз дээ. Тасархай.

Thursday, May 7, 2009

Даагаа нэхэх өдөр


Бостон Сэлтикс, Лос Анжэлэс Лэйкэрс багууд өнөөдөр даагаа нэхэв. Хоёулаа эхний тоглолтууддаа хожигдсоны дараа тоглолтын тактикаа дахин сайн нягталжээ. Өөр юү гэхэв. Одоо эсрэг багуудынхаа талбай дээр очиж тоглоцгооно. Тэр үед л өнгөрсөн жилийн финалистууд энэ жил шийртэй байгаа эсэхийг жинхэнээсээ харах боломж олдох байх даа.

Тоглолтын онцлогуудаас дурдвал Лэйкэрс - Хьюстоны тоглолт нэлээн цус урсгасан ширүүн тулаан болж өндөрлөжээ. Зөндөө олон техник, зөндөө олон санаатай алдаа авчээ. Артэст сүүлийн үед талбайгаас хөөгдөөгүй бол Хьюстон яах ч байсан юм билээ мэдэхгүй.

Бостоны хувьд Рондо нэгэн гайхамшигт даанк хийж Орландогийн зүрхийг бага зэрэг чичрүүлээд авчээ.

Wednesday, May 6, 2009

ЛэБрооооон..... чи шүүүүүүү


ЛэБроны хаанчлалын үе ирж байна. MVP цолыг нь өгөхдөө Стэрн ЛэБроны хувиа боддоггүй шинж чанарыг нь цохон тэмдэглэжээ. Тиймээ ЛэБрон 24-хөн настай, амиа огтхон ч боддоггүй, багийн ялалтыг нэн тэргүүнд тавьдаг, тамирчны ёс зүйг хатуу баримталдаг, хөдөлмөрч, уйгагүй, жилээс жилд улам өсөх СҮҮҮҮҮПЭР СТАРРРРР. Өрсөлдөгч багийнх нь дасгалжуулагч Майк Вүүдсон хүртэл "Би насандаа ийм залуу, ийм агуу чадвартай, ийм бие бялдартай, ийм хөдөлмөрч тамирчин хараагүй. Тэгээд дөнгөж 24-тэй шүү. Тэр улам өснө. Тэрнээс л би айж байна" гэж бишрэн өгүүлжээ.

Атланта Дэтройтын хойноос орох нь бараг л тодорхой болж байх шиг. Кливлэндэд үнэхээр юм болохгүй байнаа. Өнөөдөр Илгаускас ч олигтой тоглоогүй шүү дээ. Тэхэд л 27 оноогоор хожно гэдэг. Аа яа яа яа.

Атлантагийн Жош Смит, Майк Бибби хоёр ямар муу тогловоо. 30 шидээд дөнгөж 9-ийг нь хийжээ.

Кливлэнд ч шаал өөр баг болжээ. Тэднийг торгоох хүч энэ жил алгаа. Лэйкэрс бүсээсээ гарах гэж л тэвдэж байна шүү дээ. Тэхэд Кливлэнд жинхэнэ бааварлаж байна.

Дэнвэрт бүсийн финал хүрэхэд хоёр тоглолт...


Даллас азгүй баг юм аа. Спөрсийг юмгүй нухсан мөртлөө одоо Дэнвэрт хийцлүүлж байна.
Нэнэгийн тоглолт үнэхээр орчихжээ. Далласыг Нэнэ л будаа болгож байна гэхэд хилсдэхгүй. Бусад тоглогчийн хувьд хэвийн хэмжээндээ л тоглож байна. Мэло ч үүргээ биелүүлж байна. Энэ янзаараа яваад байвал бүсийн аварга ч энүүхэнд байна даа.

Кидд ямар муу тоглож байнаа? Ганц Новицки зүтгээд нэмэргүй л дээ. Ядаж байхад Жош Ховардын хоёр шагай нь хоёулаа гэмтчихдэг. Дэнвэр 4-0-дохоор болчихлоо л доо. Уг нь би 5-0 гэж таамагласан юмсан.

Энэ зурган дээр Кидд, Новицки хоёрын барайлттай байгааг харуулжээ. Азгүй л байна даа. Далласчууд ...

Tuesday, May 5, 2009

MVP-ийн санал асуулгын дүн

Жэймс Лэброн 1172 оноо (121 хүнээс 109 нь Жэймсийг нэгт бичжээ)
Коби Брайант 698 оноо (121 хүнээс 2 нь л Кобийг нэгт бичжээ)
Дуэйн Вэйд 680 оноо (121 хүнээс 7 нь Вэйдийг нэгт бичжээ)
Двайт Ховард 328 оноо
Крис Пол 192 оноо тус тус авч Жэймс Лэброн төвөггүй энэ шагналын эзэн болжээ гэж.

Лэйкэрс амиа чангаалгав

Миний таамналдаа өгүүлсэнчлэн Яо Минь, Луйс Скола хоёр Лэйкэрсийн амийг чангаав. Байнум тоглолтдоо эргэж орохгүй бол Лэйкэрс өөрсдөө харин мултрах хандлагатай болж байна. Зөвхөн дээрх хоёрын онооны нийлбэр (38) Лэйкэрсийн гарааны фронткоортын тоглогчдын нийлбэр онооноос (34) илүү байна. Артэст, Брүүкс хоёр ч гэсэн үүргээ сайн гүйцэтгэжээ. Тэр хоёрын онооны нийлбэр (40) Коби, Фишэр хоёрынхтой тэнцэв.

Лэйкэрсийн нөөц тоглогчид ч гэсэн илүүрхэж гавьсангүй, бараг л тэнцүү тоглолт үзүүллээ.

Хьюстон энэ тоглолтод эхнээсээ дуусан дуустал бараг бариулсангүй тоглолоо. Энэ эрчээрээ ноднингийн бүсийн аваргыг плэйоффоос мулталж магадгүй оргиод явчихлаа.

Орландо-Бостоны эхний тоглолт миний санаснаар болов

Сүүлийн үед НБА-гийн тоглолтыг сүрхий таагаад байдаг болжээ. Орландо-Бостоны тоглолт яг миний хэлээд байснаар Двайт Ховардын давамгайллаар дууслаа. Ховард Филадэлфитэй тоглох сүүлийн тоглолтод тоглоогүй тул өчнөөн хоног амарсан нь бас сайн амжилт гаргахад нь нөлөөлсөн байж болох талтай. 22 удаа самбараас бөмбөг авсан нь багийнхаа нийт самбараас авсан бөмбөгийн (40) талаас илүү нь болж байна.

Гарнэтгүй, дээр нь Чикаготой 7 тоглохдоо, 7 удаа цаг сунгаж тоглосон Бостон бараг миний таамагласнаас ч наана хусуулж магадгүй болоод явчихлаа шүү. Орландо ч бүсийн шигшээд үлдэх нь бүүр тодорхой болов.

Өнөөдрийн тоглолтод ганц санаа зовоосон зүйл гарсан нь 28 оноогоор түрүүлж явж байгаад сүүлийн 16 минутанд бараг бариулах шахсан явдал юм.

Үүн дээрээ илүү сайн анхаарч тоглох байх гэж найдаж байна.